Мэдээлэл үйлчилгээний салбар

10

Үйл ажиллагааны стратегийн зорилт:

Богино болон дунд хугацааны урьдчилсан мэдээ, цаг агаарын аюулт гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээллийг олон улсын түвшинд стандарт, арга аргачлалын дагуу боловсруулах, салбарын хэмжээнд нэгтгэн гаргах, орон нутгийн урьдчилан мэдээлэх хэсгүүдийг технологи, арга зүйн удирдлагаар хангах, цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх.

Үйл ажиллагааны гол зорилт: 

1.Нийтийн хэрэгцээний цаг агаарын урьдчилсан мэдээг бүс нутаг, хот сууринаар гаргаж,  түгээх үйл ажиллагааг зохион байгуулах;

2.Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдээллийг  урьдчилан мэдээлэх салбарын хэмжээнд нэгэн утгатайгаар гаргаж, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах;

3.Тусгай хэрэгцээний мэдээ буюу нийгэм эдийн засгийн бусад салбарууд, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад цаг агаарын урьдчилсан мэдээ, аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээгээр үйлчлэх;

4.Орон нутгийн урьдчилан мэдээлэх хэсгүүдийг технологи, арга зүйн удирдлагаар хангах;

5.Урьдчилан мэдээлэх салбарын техник, технологийн шинэчлэлтийн санал боловсруулах, тасралтгүй сайжруулах, нэвтрүүлэх.

https://namem.gov.mn/d/departments/396

Хуваалцах :