Тэргүүлэх чиглэл
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
-
Монгол Улсын хэмжээнд ус цаг уур, байгаль орчны төлөв байдал, чанарын хяналт шинжилгээг зохион байгуулж, хэрэглэгчийг мэдээллээр шуурхай хангах, ус, цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас үүсч болзошгүй гамшгийн эрсдэлээс эртнээс сэрэмжлүүлэх;
-
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг нэгдсэн удирдлага, нэгдмэл арга зүйгээр хангах, өргөжүүлэх, чадавхийг бэхжүүлэх;
-
Ус цаг уур, байгаль орчны чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээний үйл ажиллагааг тасралтгүй явуулж, мэдээлэл цуглуулах, түүнийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх техникийн найдвартай ажиллагааг хангах, техник технологийн байнгын шинэчлэл хийх;
-
Ус, цаг уур, байгаль орчны архив, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэглэгчдийг мэдээллээр үйлчлэх.
Дэлгэрэнгүй мэдээллийг
Мэдээлэл хариуцагч: Цаг уур, Орчны технологийн хэлтсийн Дарга А.Шинэчимэг
Байгууллагын хаяг: Дорнод аймаг хэрлэн сум 11 дүгээр баг
Өрөөний дугаар: 5 тоот
Холбоо барих утас: 70583178
албаны E.mail :admin@dornod.namem.gov.mn