Мэдээ мэдээлэл
‘’Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг угтсан зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Улс орны уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлыг бууруулахад нийгэм- эдийн засгийн салбарт тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг жендэрийн мэдрэмжтэй тодорхойлох, тогтвортой, эдийн засгийн үр ашигтай технологи нэвтрүүлэх, орон нутгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоог дэмжих, олон улсын туршлага судлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын санаачилгаар "Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт" олон улсын хурлыг 2025 оны 5 дугаар сарын 22-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Уг хурлыг угтаж Байгаль орчин, уур амьсгалын салбарт жендэрийн мэдрэмжтэй түншлэлийг хөгжүүлэх, жендэрт суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр орон нутгийн түвшинд зохион байгуулж байна.