Фото мэдээлэл
Ус цаг уур орчны шинжилгээний төв
2025 оны 3 дугаар улиралд ЦУОШГ-аас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн УЦУОШТөвд нийлүүлсэн Австри улсын RQ-30 усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат багажийг 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хэрлэн гол дээр Чойбалсан хотын баруун бетонон гүүрэнд суурилуулж ажиллахад бэлэн болголоо.Нэг удаагын гар хэмжилтийн үр дүнг RQ-30 багажийн мэдээлэлд оруулснаар гол мөсөн бүрхүүлгүй үед тасралтгүйгээр усны түвшин, урсгалын хурдыг автоматаар тооцоолж төв серверт дамжуулснаар үерийн эрсдэлээс сэргийлэх, эрт сэргийлэх зориулалттай автомат багаж юм.Багажийг суурилуулахад хамтран ажилласан та бүхэнд баярлалаа.

https://dornod.namem.gov.mn/d/photo-news/179
Хэрлэн сум 11 дүгээр баг
Холбоо барих утас : 70583178