Home / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

7-р сарын 1-ний байдлаар Дорнод аймгийн гол , нууруудын усны түвшин өмнөх 10 хоногоос 3-17 см-ээр нэмэгдсэн хэдий ч олон жилийн дунджаас бага байна. Цаашдаа гэнэтийн аадар бороо болон үргэлжилсэн хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голууд богино хугацаанд үерлэх , жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер бууж болзошгүй тул гол мөрний сав дагуу нутаглаж буй малчид , тариаланчид ,аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
• Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
• Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
• Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
• Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.

About root

Check Also

Амны хаалтаа зөв хэрэглэж, олон нийтийн газар тогтмол зүүж, зай барьж, өөрийгөө болон бусдыг хамгаалцгаая! Гараа тогтмол савандаж угааж, гар ариутгагч хэрэглэцгээе!